|  Аялал жуулчлалын хөтөч
  Огноо :                                   Аялал жуулчлалын  хөтөч нь  жуулчлал,  танилцах аялалаар яваа хувь хүн ба бүлэг хүмүүсийг газарчилж, байгаль түүх  соёлын үзмэрүүд болон бусад зүйлсийн талаар орчуулга тайлбар хийх болон бусад  үйлчилгээг үзүүлнэ. Аялал  жуулчлалын хөтөч нь аялал жуулчлалын байгууллагын баталсан хөтөлбөрийн дагуу
 
    Жуулчдыг аялуулж тэдний тав тух, аюулгүй байдлыг  хангуулахЖуулчдад газарчлан сонирхолтой үзмэр,  үзэсгэлэн, музей, түүх соёлын дурсгалт газар, байгалийн үзэсгэлэнт газруудыг  танилцуулах тайлбар хийхАрд түмний ёс заншил, аж амьдрал соёлыг  тайлбарлан танилцуулах, жуулчдад монгол улсын нийгэм, улс төр эдийн засгийн  талаар үнэн зөв мэдээлэл өгнө. Аялалын  хөтөч нь жуулчдыг шинэ газар оронтой танилцуулж тайлбарлахаас гадна унаа  тээвэр, эрүүл мэндийн асуудлыг хариуцан авч явдаг. Тухайлбал: ан агнуурын аялалын хөтөч  нь холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн аялалыг зохион байгуулдаг. Тухайн ан  хийх газар, орон нутгийг маш сайн мэдэхээс гадна ан агнуурын үед хэрэглэх буу  зэвсэг, морь, машин, мотоцикл зэргийг аюулгүй ашиглах, ангийн отогт хээрийн  хоол хийх зэрэг ур чадвартай байх шаардлагатай.
 Мэргэжлийн  зэрэг, төвшин:  Аялал жуулчлалын  хөтөчийг үндэсний ба тусгай аялалын хөтөч гэж 2 ангилна. Үндэсний аялалын  хөтөч-тайлбарлагчид ангилал зэрэглэл тогтоох шалгалтын дүн, ажлын туршлага,  ажилласан жил, гадаад хэлний болон ерөнхий мэдлэг, ур чадвар зэргийг харгалзан  1, 2 дугаар зэрэглэлийг олгоно. Тусгай аялалын хөтөч-тайлбарлагчид мэргэшил, ур  чадварын төвшин, тухайн салбарын мэргэжлийн байгууллагын тодорхойлолтыг  үндэслэн үнэмлэх, энгэрийн тэмдэг олгоно.
 Гүйцэтгэх үндсэн үүрэг  /5113-Үндэсний ажил мэргэжлийн ангилал/
 
    Жуулчдыг дагалдан тэдний тав тухтай  байдлыг хангахАялалаар яваа хүмүүст газарчлан  сонирхолтой үзмэр, байгалийн үзэсгэлэнт газрын талаар танилцуулахЖуулчдыг музей, үзэсгэлэнгээр дагуулан явж  үзмэрийг тайлбарлахБүлэг хүмүүсийг үйлдвэр, аж ахуйн  болон бусад газраар дагуулан явж холбогдох мэдээллийг өгөхУуланд авирах, ан хийх, загас барих зэрэг арга  хэмжээг зохион байгуулахХолбогдох бусад үүргийг гүйцэтгэхБусад ажилчдад хяналт тавих зэрэг  багтана. Үндсэн үүргийн хүрээнд гүйцэтгэх гол  үйл ажиллагаанууд: 
    Жуулчдыг хүлээн авахБайрлуулахХооллох Байгаль, түүх соёлын үзмэрүүдийг тайлбарлах,  орчуулга хийхНийгэм соёлын арга хэмжээнд  оролцуулахҮзвэр үйлчилгээний тооцоо хийхЖуулчдын ачаа тээшийг тээвэрлэхэд  туслахХудалдаа хийхэд нь туслахЭмнэлгийн анхан шатны тусламж  үзүүлэхЖуулчдын тав тух, аюулгүй байдлыг  хангуулахТусгай аялалууд болон ан агнуурын  аялалыг удирдан зохион байгуулах Жуулчныг үдэх Copyright  © 2009 . All Rights Reserved. |